Газар хөдлөлтийн чичирхийлэл сумдад хүчтэй мэдрэгджээ
Говь-Алтай
аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны
өдрийн 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ.
Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд 5-6 баллын газар хөдөлсөн байна.
Ховдын цагаар 10:04 минутын үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэв.
Газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор Одон орон геофизикийн Ховд салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.