Тусгаарлалтад байхдаа амиа алдсан эмэгтэй ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭСЭН байжээ.

Тусгаарлалтад байхдаа амиа алдсан эмэгтэй ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭСЭН байжээ.

Өчигдөр /2021.05.27/ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гурван давхраас 30 орчим насны эмэгтэй унаж, нас барсан тухай мэдээлсэн.

Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаад, урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлт гаргажээ.

Талийгаач нь тавдугаар сарын 23-ны өдөр коронавирусний шинжилгээнд хамрагдаж, халдвар авсан болох нь батлагдаад байжээ.

Улмаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаад амиа алдсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө нөхөртэйгээ холбогдож, гэрээслэл үлдээсэн аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.