Монголын баг 3-р байр эзэллээ
Энэ сарын 26-31-нд Австрийн Грац хотод 3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн явагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр олимпын 4 эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Манай багийн хувьд эмэгтэй баг Токиогийн олимпын эрхээ авчихсан байгаа бол эрэгтэйчүүд эрхээ хараахан аваагүй байна.
Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарч, нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.
Манай баг эхний тоглолтоо Польшийн багтай хийж, 22:18 ялсан. Дараа нь Туркийн багийг 21:13 ялсан.
Харин өчигдөр болсон сүүлийн хоёр тоглолтод ялагдал хүлээж, хэсгээсээ шалгарч чадсангүй.
Монгол – Чех 16-21
Монгол –Бразил10-18
Манай шигшээ баг ирэх долоо хоногт Унгарын Debrecen хотноо олимпын эрхийн төлөөх сүүлийн тэмцээндээ орно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.