Шинжилгээ хийхэд 891 тохиолдол шинээр бүртгэгдээ.
ЭМЯ-ны мэдээгээр сүүлийн 24 цагт 7800 орчим хүнд “COVID-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийхэд 891 тохиолдол шинээр бүртгэгдээ. Ингэснээр батлагдсан нийт тохиолдол улсын хэмжээнд 57.512 болов. Эмнэлгээс шалтгаалах халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйг анхаарууллаа.
Үүнээс 49 754 хүн эдгэрч, 434 хүн эмнэлгээс гарав. “COVID-19”-ийн улмаас 4 хүн нас баржээ. Халдвараар 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй эндсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.