Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл сунгалаа

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/ 

Энэ удаагийн хуралдаанаар их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Эрүүл мэндийн яамнаас Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдрийн Улсын онгцгой комиссын хуралдаанаар Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.