Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр" тохиож байна.

Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр" тохиож байна.

Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил "Тамхинаас гарахаар шийд" уриан дор тэмдэглэн, тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх эрсдэлийг тооцож, "Тамхигүй дэлхий" болохыг уриалж байна.

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна.

Монгол Улсын хүн амын 24.2 хувь (эрэгтэй-43.7 хувь, эмэгтэй-5 хувь) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8 хувь) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6 хувь) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт юм.

Тиймээс та яг одоо тамхинаас гарахаар шийдэж, өөртөө болон хайртай дотны хүмүүстээ урт удаан, аз жаргалтай амьдрах боломжийг олгоорой. 

 

 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 927 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-31

Эрдэмтэн КОВИД-26, КОВИД-32 цар тахлын аюулын тухай сэрэмжлүүлэв 2021-05-31

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг хөгжүүлэхэд зарцуулах бодлого баримтална. 2021-05-31

Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина. 2021-05-31

Монголын шигшээ баг энэ удаа ялагдсан ч Унгарт дахин өрсөлдөнө. 2021-05-31

Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр" тохиож байна. 2021-05-31

АНГУУЧ: ЕСӨН ДҮҮ, БЯЦХАН ОХИНОО ӨСГӨЖ БАЙГАА Б.АРИУНБОЛОРТ 3 ӨРӨӨ БАЙР ӨГЛӨӨ. 2021-05-31

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтад хяналт тавьж байна 2021-05-31

Д.Сумъяабазар: Шархадны орчимд эрүүл, аюулгүй, эко хороолол бий болох нөхцөл бүрдэнэ 2021-05-31

БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас Дундговь аймагт мөнгөн тусламж үзүүллээ 2021-05-31

Нийслэлийн иргэд өглөө төрийн үйлчилгээ авдаг гудамжтай болно 2021-05-31