Их аварга Хакүхо, Какүрюү, Аойяма нар 11 даваатай башёг тэргүүлж байна

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын
тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо
М.Даваажаргал, Сэкивакег Асанояамаг ошидаши
мэхээр хаяж, 11
даваа, 2 унаатай
болов.
Сумогийн ордондоо үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 14 дэх өдрийн барилдааны өмнөх байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Аойяма
/М-13/ нар 11 даваатай башёг хошуучилж явна. Энэ
өдөр Какүрюү, Озэки Такакейшог давж 11 даваатай болсон бол Такакейшо 6 даваатай байна.
Монгол
сумочдоос Кирибаяама
Б.Лхагвасүрэн /М-8/ учраа бөхөө унагаж 7 дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /4-9/, Азүмарюү С.Тодбилэг /5-8/ нар хоорондоо таарч Тамаваши цүкидаши мэхээр давлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.