Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-т баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай танилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-т баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай танилцав.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм.

Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд ажиллалаа.

Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрөх хугацаанд засвар төдийхөн хийж ирснээр ашиглалтын хугацаа дуусжээ. Дээвэр, суурь, спортын талбайд засвар хийх шаардлагатай. Төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгааг тус төвийн удирдлагууд дуулгалаа. "Найрамдал" төв 43 жилд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар багц асуудлыг шийдвэрлэлээ. “Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина. Засгийн газар хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжинэ. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэнэ. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийнэ” хэмээв. Мөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа.

Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр очив.  Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм.  Түүнчлэн “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх шийдвэр гаргасан бүх хүнд баярлалаа” гэлээ.

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж,  нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх чухал суурь алхмыг энэ цаг мөчид эхлүүлж байна. “Бамбарууш” кафе зэрэг түүх өгүүлсэн олон газар бий. Уламжлалт, дурсгалт газраа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуулын ирээдүйд сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана” хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар БЗД-т ажиллаж байна 2021-05-31

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.31-НИЙ 11 ЦАГ/ 2021-05-31

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2021.05.31/ 2021-05-31

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна /2021.06.01/ 2021-06-01

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.01-НИЙ 11 ЦАГ/ 2021-06-01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-т баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай танилцав. 2021-06-01

УИХ-ын дарга Г.Занданшатарын Эх, үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ 2021-06-01

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.06.01/ 2021-06-01

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.02-НЫ 11 ЦАГ/ 2021-06-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна 2021-06-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явцтай танилцаж байна. 2021-06-02