Шинжилгээг 7000 гаруй хүнд хийхэд 1143 тохиолдол эерэг нь батлагдлаа.

Шинжилгээг 7000 гаруй хүнд хийхэд 1143 тохиолдол эерэг нь батлагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  (2021.06.02, 11:00 цаг)

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 7000 гаруй хүнд хийхэд 1143 тохиолдол эерэг нь батлагдлаа.

Үүнээс 1143 дотоодын халдвар, 1052 нийслэлд , хөдөө орон нутагт 91 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас мэдээлэв. 

Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын тохиолдол нийт 60 372 болж байна. Мөн хугацаанд коронавируст халдвараар өвчлөөд эмчлүүлж байсан 419 хүн эмнэлгээс, 266 хүн гэрийн хяналтаас гарч нийт  685 хүн бүрэн эдгэрчээ. Харамсалтай нь халдварын нэн хүнд хэлбэрээр 3 хүн нас барснаар нийт 286 хүн эндээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.