Эмчлүүлж байгаа болон тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө.
Коронавирусээр халдварлан эмчлүүлж байгаа болон тусгаарлах байранд байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой.
Мөн тусгаарлах байранд ажиллаж буй албан хаагчид, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх боломжтой бөгөөд энэ сарын 5-ны дотор харъяа хэсгийн хороондоо хүсэлт гаргах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд тусгаарлалтад 4300 гаруй хүн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг энэ сарын 8-ны 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг УИХ-аас энэ сарын 9-нд товлосон. Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах ажлыг өнгөрсөн сарын 30-31-нд зохион байгуулсан бөгөөд 7394 сонгогч бүртгүүлсний 76 хувь буюу 5618 нь санал өгсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.