Я.Буянжаргал: Эм, эмнэлгийн хэрэгсэл ТАСРААГҮЙ

Я.Буянжаргал: Эм, эмнэлгийн хэрэгсэл ТАСРААГҮЙ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.21/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3025 иргэнийг тусгаалан, ажигласан байна. Одоогийн байдлаар 1963 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгуудын боомтуудаар ОХУ, Казакстан улсаас иргэнд ихээр орж ирж байна. Энэ нь тухайн улс орнуудад суралцдаг оюутнуудын хичээл, сургуульд хязгаарлалт хийсэн, оюутнууд байрнаас чөлөөлөх гэх мэт тухайн улс орноос авч хэрэгжүүлж байгаа ажил учраас бид иргэдээ татах үйл ажиллагааг хийж байна. 

Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн 14 хоног гэртээ үргэлжлүүлэн өөрийгөө тусгаарлах хэрэгцээ шаардлага байна. 

Хавар болж, шар усны үер, орчны болон хөрсний бохирдол нэмэгдэх энэ үед орчны халдваргүйтлийн ажлыг байнга хийх нь зүйтэй юм. 

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг холбогдох байгууллагуудтай хамтран гадаргуун халдваргүйтэл хийж, Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ тасарсан зүйл байхгүй" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.