Шинээр 1189 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ.

Шинээр 1189 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  1189 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 989 нь нийслэлд,  хөдөө орон нутагт  189 тохиолдол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  62 585 боллоо.

Мөн хугацаанд 829 хүн эмнэлгээс гарснаар нийт 52 812 хүн эдгэрчээ. Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 301 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 5096 хүн эмчлүүлж байгаагаас 126 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд 2755 хүн хөнгөн, 1741 хүн хүндэвтэр, 474 нь хүнд байгаа аж. 

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 4354 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.