“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулж байна.
Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан баасан гарагт болов..
Холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан уг Ажлын хэсгийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ.
Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдсэн байдаг.
Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан. Энэ удаагийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.