ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

2021-06-07, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

Аргын тооллын: 2021-06-07, Даваа гараг

Наран ургах шингэх: 04:54-20:48

Үс засуулбал: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Үхэхийн

-Аргын тооллын 6 сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2021)

-Билгийн тооллын 27, улаан нохой, гоё хүүхэн-1 од, суудал мод, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:48.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.

-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрд холбогдох үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, анд бололцоход муу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.