Дугуйн 7.2 км урт замыг долдугаар сард ашиглалтад оруулна
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км урт замыг долдугаар сард ашиглалтад оруулна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дугуйн замын хучилтыг хуулж байгаа мэдээлэл цахим орчинд гарсантай холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэгч "Алтай Рөүд" ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өгснийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тэрбээр "Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Тавин метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргаагүй.
Одоогоор хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаанд буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Хуулж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн нь цаашдаа эвдрэх магадлалтай тул гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засаж байна" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.