Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ.

Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ.

Өмнөд Америкийн Аргентин улсын ерөнхийлөгч өчигдөр Испани улсын ерөнхий сайдтай Буэнос Айрес хотод уулзахдаа өөрийн хөрш орны талаар таагүй үг хэлсэн нь үндэстэн хоорондын маргаан үүсгэжээ. Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандес өөрийн улсыг Европ тивтэй илүү ойр хэлхээ холбоотой болохыг Испанийн ерөнхий сайд Педро Санчест ойлгуулахыг хичээхдээ хэтрүүлсэн байна.

“Мексикчүүд бол Индиан гаралтай. Бразилчууд ширэнгээс гаралтай. Харин Аргентинчууд бид бол Европоос ирсэн хөлөг онгоцноос газардсан хүмүүс юм” гэж Фернандес хэлжээ. Тэрбээр энэ хэллэгийг Аргентины дуучин, хөгжмийн зохиолч Лито Неббиагийн нэг дууны үгнээс авсан гэлцэж байна.

Фернандес өмнө нь Литогийн улаан фэн болохоо хэд хэдэн удаа ярьж байжээ. Аргентины ерөнхийлөгчийн хэлсэн үг сошиал сүлжээнд хүчтэй тарж, нэлээд дуулиан дэгдээсэн байна.

Удалгүй Фернандес твиттер хуудсандаа уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ. “Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Хэрвээ гомдоосон бол бүгдээс нь уучлал гуйж байна” гэж тэр бичсэн юм.

Бразилын үндсэрхэг үзэлтэй ерөнхийлөгч Жайр Болсонару хөрш улсынхаа зүүний үзэлтэй ерөнхийлөгчийн өдөөн хатгалгад ямар хариу барих бол гэсэн янз бүрийн хошигнол Бразилын сонин хэвлэл, сошиал ертөнцөд ид яригдаж байна.

Одоогоор Болсонару энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа аж. Харин түүний хүү, конгрессийн гишүүн Эдуардо Болсонару твиттер хуудсаараа дамжуулан Аргентин улсад хариу “цохилт” өгсөн байна.

Тэрбээр 2018 оноос хойш эдийн засгийн гүн хямралд ороод байгаа хөршөө ”Аргентинчуудын яриад байгаа хөлөг нь живсэн гэж би бодож байна” гэж егөөджээ. Аргентины зарим иргэд ерөнхийлөгчийнхөө хэлсэн бодлогогүй үгнээс ичиж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлээд өмнөөс нь Мексик, Бразилын ард иргэдээс уучлал гуйсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дональд Трамп дэлхийн улс орнуудад Фэйсбүүк, Твиттерийг хаахыг уриалав. 2021-06-10

АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана. 2021-06-10

“AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна 2021-06-10

Хонконг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж нийт 14 сая ам.долларын шан амлажээ. 2021-06-10

Япон улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийг баталжээ. 2021-06-10

Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ. 2021-06-10

АНУ-ын “J&J”-ы вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаалж буйг тогтоожээ 2021-06-10

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудыг нэрлэжээ 2021-06-10

Oзэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно 2021-06-11

Европт коронавирусний “Энэтхэг” омог дэлгэрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ. 2021-06-11

Хойд туйлын мөс хурдан нимгэрч байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. 2021-06-11