Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээн олголоо.

Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээн олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.11/ ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээн олголоо.

Түүний цолыг хасах шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сард гаргаж байсан юм.

Харин сэнтийгээсээ буухын өмнө Ерөнхийлөгч шийдвэрээ эргэн харж, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин цолыг нь хураах шийтгэл оноосон нь буруу гэж үзсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Монголын төр тусгай алба хаагчдаа үүрэг, даалгавар өгчихөөд дараа нь түүнийг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой. Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай алба хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ 2021-06-11

УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 2021-06-11

Б.Ууганбат: Орон нутаг руу түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино 2021-06-11

"Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр"-т зориулсан хэлэлцүүлэг боллоо. 2021-06-11

Монголын бүтээгдэхүүнийг Японд экспортлох талаар ярилцана 2021-06-11

Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээн олголоо. 2021-06-11

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ. 2021-06-11

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав 2021-06-11

Боловсролын салбараас АРДЫН БАГШ, ГАВЬЯАТУУД төрлөө 2021-06-11

БЗД-ийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэр гаргалаа 2021-06-11

Үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлье !!! 2021-06-11