ЭМЯ: КОВИД-19 халдварын хүндрэлээр 2 эх эндсэн
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.
Жилд 40 мянган эмэгтэй жирэмлэж байгаагаас нийслэлд 10 гаруй мянган жирэмсэн эмэгтэй байдаг. Эдгээр эмэгтэйг вакцинд хамруулах эсэх асуудлаар ЭМЯ Эрдэмбилэг тайлбар өглөө. Улсын хэмжээнд КОВИД-19 халдвараар 1152 жирэмсэн эмэгтэй өвчилсөн. Үүнээс 116 нь гэрээр эмчлүүлсэн бол 250 нь эмнэлэгт эмчлүүлсэн. Биеийн байдал нэн хүнд 12 жирэмсэн эмэгтэй байсан бол КОВИД-19 халдварын хүндрэлээр 2 эх эндсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.