Иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээв
Иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн талаар УБЕГ-аас мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Мөн 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн заажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналыг энэ сарын 9-нд авч, улмаар УИХ-аар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталж, тангараг өргөх өдрийг товлосон тул хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.