Төмөр замд засвар хийж буйг мэдээллээ

Төмөр замд засвар хийж буйг мэдээллээ

Нийслэлд өнөөдөр Таван шарын ойролцоох 396 дүгээр км-ийн төмөр замд засвар хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн баруун чиглэлд, тодруулбал, I хороолол болон Гурвалжингийн гүүр, Толгойтын чиглэлд замын хөдөлгөөн ихэсч түгжрэл үүсч буй учир дээрх замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохгүйгээр хойд урд тойргийн замаар зорчихыг ТЦА-наас анхааруулж байна. 

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийж буйтай холбоотойгоор өнөөдөр 06.00-18.00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396 дүгээр км-ийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул  дээрх хугацаанд  гармыг үе үе  хаах зайлшгүй шаардлага үүсэж буйг "УБТЗ" ХНН-ээс мэдээлж, авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй байгааг мөн анхааруулллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.