З.Нарантуяа: АН эв нэгдэлгүй болохоор сонгуульд амжилтгүй оролцлоо

З.Нарантуяа: АН эв нэгдэлгүй болохоор сонгуульд амжилтгүй оролцлоо

АН-аас өнөөдөр /2021.06.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Энэ бол зөвхөн АН-ын дотоод асуудал биш. Энэ бол сөрөг хүчнээс тавих шаардлага, хариуцлагыг чангатгах, сөрөг хүчний чадамжийн асуудал юм. Эв нэгдэлгүй учраас сонгуульд амжилтгүй оролцлоо, харамсалтай байна. Хариуцлагаа хүлээж, огцорч чаддаг намын дарга нартай байх, улс төрийн соёл суулгахад дотоод ардчилал чухал байна. АН-аас нэр дэвшсэн хүн бага санал авсан ч гэсэн саналаа өгөөгүй олон хүн байна. Мянга, мянган гишүүдийн үзэл санаа хэвээрээ байгаа гэдэг нь харагдаж байна. Нэр дэвшигч нь таалагдаагүй ч гэсэн намаа дугуйлж байгаа нь харагдаж байна. Энэ хоёр тийшээ хараад сууж байгаа удирдлагууд гишүүд, дэмжигчдийнхээ хувь заяаны төлөө дараа үедээ боломж олгох хэрэгтэй байна. Намаа нэг дарга, нэг тамгатай болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна. МАН-ынхан АН-ын сул тал дээр битгий тоглооч ээ. Чөлөөт үзэл баримтлал, сонголт хийх талбарыг нь өгөөч гэж уриалж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.