Вермонт хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж, бүх хязгаарлалтаа цуцалсан АНУ-ын анхны муж улс болов.
Вермонт муж улс хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинжуулж, коронавирусний улмаас тогтоосон бүх хязгаарлалтаа цуцалсан АНУ-ын анхны муж улс боллоо.
Одоогийн байдлаар муж улсын 18-аас дээш насны хүн амын 81.1 хувь нь коронавирусний вакцины дор хаяж нэг тунг хийлгэжээ. Үүнтэй холбогдуулан Вермонт муж улсын амбан захирагч Фил Скотт хорио цээрийн бүх хязгаарлалтыг цуцлахаар шийдсэн байна.
"Мэдээллийг дагаж, анагаах ухааны шинжлэх ухаанд итгэдэг зөв хандлагатай хэсэг бүлэг хүмүүс байхад юунд хүрч болохыг манай муж улс дэлхий нийтэд харууллаа" гэж Скотт хэлжээ.
Вермонт муж улсын вакцинд хамрагдсан иргэдийн тоо нь Ерөнхийлөгч Жо Байдены насанд хүрсэн хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилтоос давсан үзүүлэлт болохыг тэрбээр онцолсон байна.
Хязгаарлалтуудыг цуцалж байгаа хэдий ч нисэх онгоцны буудлууд, нийтийн тээврийн хэрэгслүүдэд амны хаалт зүүх шаардлага хүчинтэй хэвээр байх аж.
Вермонт муж улсад тогтоосон онцгой байдлын дэглэм мягмар гаргийн шөнө дунд дуусна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.