Б.ОТГОН: АВЛИГАЛЫН ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДАХААР БОЛЛОО!

Б.ОТГОН: АВЛИГАЛЫН ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДАХААР БОЛЛОО!

У.Хүрэлсүхийн С.Эрдэнэд барьсан БЭЛЭГ буюу Авлигын хэрэгт “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА” үйлчлэх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр сонгуулийн маргааш гаргууллаа.

Авлигалын хэргээр ял эдэлж буй С.Баяр, С.Баярцогт... нарын араас олон улс төрчид шалгагдсан ч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн. Олон нийтийн эсэргүүцснээр УИХ-аас 2020.01.10-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Авлигалын хэрэгт ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА үйлчлэхгүй байх” утгатай заалт орсон. Ингэснээр 2017.07.01-2020.01.01-ны өдрийн хооронд “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА “-аар хаагдсан авлигалын хэргүүдийг сэргээн шалгах болсон. Жишээ нь: “Оймсчин “ Ш.Баярсайханы хэрэг. Гэвч авлигачдын өмгөөлөгчид Эрүүгийн хуульд орсон дээрхи өөрчлөлтийг эсэргүүцэж Цэцэд хандаж маргаан үүсгэжээ. Цэц 2020.12,25- ны дунд суудлын хуралдаанаараа “үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлт гаргасныг УИХ 2021.01.08-ны өдөр хэлэлцээд “үндсэн хууль зөрчөөгүй” гэж тогтоол гаргажээ.

Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн бараг маргааш буюу 2021.06.11-ны өдөр Үндсэн хуулийн цэц Дээд суудлын хуралдаанаараа хэлэлцээд УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд уг хуулийг хүчингүй болгожээ. Ингэснээр 2016 оноос өмнө үйлдэгдсэн албан тушаалын хэрэгүүд бүгд “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болох нөхцөл бүрджээ. Шоронд ял эдэлж буй С.Баяр, С.Баярцогт, “Жаст”-ын Батхүү, 60 тэрбумын Сандуйгаас өгсүүлээд одоо шалгагдаж буйф Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ ... бүх цагаан захтнуудын авлигалын хэрэг хаагдна.Цэц яагаад сонгуулийн маргааш хуралдаж дээрхи шийдвэрийг гаргав? Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сан болон хугацаа нь дууссан Элеватор төрд шахсан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Цэцийн шийдвэр гарснаар С.Эрдэнийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Үүнийг “У.Хүрэлсүхийн С.Эрдэнэд барьсан бэлэг” гэж би хардаж байна. Үндсэн хуулийн цэцийн дээр МАН суусныг ард түмэн мэддэг болсон.

Хамгийн хорлонтой нь өнөөдөр шалгагдаж буй бүх авлигалын хэрэг хэрэгсэхгүй болно. Гадаадад оргон зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг та эх орондоо тавтай морил. Таны 2015 онд Дубайн гэрээг зурахдаа үйлдсэн албан тушаалын хэрэг одоо хэрэгсэхгүй боллоо. Эрүүгийн хуулийн Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил шүү дээ

Сэтгүүлч Б.Отгон 2021.05.16.

Эх сурвалж: https://www.facebook.com/photo/?fbid=336408771181820&set=a.244495177039847

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүгэл үлээснийхээ төлөө шүүгдсээр байх уу? 2021-05-20

Аюурзаны Отгонбаатар: Халдварын тоо ахиад 1000 хүрэх гэж бна. 2021-05-31

Тордай Ганболд... Иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа 2021-06-09

Б.Бат-Эрдэнэ: “Сэлбэ” голын цутгал Баянбулагийн эхийг сүйтгэж дууслаа. 2021-06-12

Монгол улс халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж, улсаараа улаан бүс боллоо 2021-06-14

Б.ОТГОН: АВЛИГАЛЫН ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДАХААР БОЛЛОО! 2021-06-16

Д.Амарбаясгалан: МАН залууст хөгжих, дэвжих боломж олгодог нам болно 2021-06-16

Норовын Алтанхуяг: Иргэдийн буруугаас биш эрх баригчдын хариуцлагагүй үйл ажиллагаануудаас болж өвчлөл үхлээрээ дэлхийд тэргүүлчихлээ!!! 2021-06-16

Б.Жаргалсайхан: Ж.Мөнхбат сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм 2021-06-18

Хунчир ковидын хүндрэлээс сэргийлнэ 2021-06-20

Amartuvshin Dorj: Хууль дарга нарт өөр, бидэнд өөр үйлчилж байна ! 2021-06-24