АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ.

АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн алба тушаалд шинээр томилогдсон Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхийн сацуу Японы цөмийн асуудал хариуцсан төлөөлөгчтэй гурван талт уулзалт хийхээр Сөүл хотноо энэ долоо хоногийн сүүлээр айлчлах төлөвтэй байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.

Сун Ким Сөүлд таван өдрийн айлчлал хийхээр бямба гарагт хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ. Түүний хувьд БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн хувиар БНСУ-д хийх анхны айлчлал нь энэ болно. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй өнгөрсөн сард уулзах үеэрэ Сун Кимийг уг албан тушаалд томилсон талаараа хэлсэн юм.

“Бид БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Кимийн зургаадугаар сарын 19-23-нд хийх айлчлалын дэлгэрэнгүй хуваарийг гаргаж байна. Энэхүү айлчлалын зорилго нь БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог түргэн хугацаанд хэрэгжүүлэхэд оршиж байна” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.

Мүн Жэ Интэй тавдугаар сарын 21-нд анх удаагаа биечлэн уулзсанынхаа дараа Ж.Байден, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд бодит алхмуудыг хэрэгжүүлэхийн төлөө Пёньянтай дипломат шугамаар холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хурал эхэлжээ 2021-06-16

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй 2021-06-16

Даниэль Критенбринк: БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг улам чангатгах чиглэлд ажиллана 2021-06-16

БНАСАУ-ын удирдагч хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ. 2021-06-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 540 хүн илэрчээ... 2021-06-17

АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. 2021-06-17

БНСУ-д вакцины гаж нөлөөнөөс болж анхны цусны бүлэгнэлт үүсэж нас барсан тохиолдол бүртгэгдлээ. 2021-06-17

 БНСУ-д өнөөдрөөс эхлэн Модерна вакциныг тарьж эхэлжээ. 2021-06-17

БНАСАУ Мьянмарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын төсөлд 300 мянган ам.доллар хандивлажээ. 2021-06-17

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 507 хүн илэрчээ... 2021-06-18

БНАСАУ-ын удирдагч АНУ-ын талаар баримтлах бодлогын стратеги, чиглэлийг тодорхойлсон байна. 2021-06-18