АНУ вирусний эсрэг эм гарган авахад олон тэрбум ам.доллар зориулна.

АНУ вирусний эсрэг эм гарган авахад олон тэрбум ам.доллар зориулна.

АНУ “COVID-19” болон шинэ цар тахал дэгдээж болзошгүй бусад вирусний эсрэг эмнүүдийг гарган авахад 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи мэдэгджээ.

Тэрбээр пүрэв гарагт Цагаан ордонд болсон Вирусний эсрэг хөтөлбөр нэртэй үйл ажиллагааны үеэр энэ талаар мэдээлжээ. Энэхүү хөтөлбөр нь коронавирус болон эрүүл мэндэд аюул учруулах бусад вирусээс үүдэлтэй шинж тэмдэгүүдийг арилгах шинэ эмнүүдийг гаргах авах судалгааг дэмжинэ.

Иймээс одоогоор судлаачдын гарган авахаар ажиллаж буй “COVID-19”-ийн эмнүүдийн хувьд эмнэлзүйн туршилт нь амжилттай болбол 2021 оны эцсээс хэрэглэж эхлэх боломжтой байна. Түүнчлэн 3.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг туршилтыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд зориулах юм.

АНУ “COVID-19”-ийн эмчилгээнд вирусний эсрэг “ремдесивир” эмийг ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Мөн вирустэй тэмцэхэд эсрэг биетийн гурван хослолыг яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Гэвч эдгээр эмийг эмнэлэг болон эмнэлгийн байгууллагад хэрэглэх ёстойгоос гадна логистикийн асуудал тулгарч байгаа ажээ.

Мөн одоогийн байдлаар “AstraZeneca”, “Pfizer”, “Roche” компаниуд вирусний эсрэг эмийг туршиж эхлээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.