Дундговь аймаг Эрдэнэдалай суманд цаг агаар хүндэрч байна

Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд өнөөдөр 14:20 цагийн байдлаар салхины хурд ширүүсжээ.
Өнөөдөр Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэж Цаг уурын байгууллагаас мэдэгдэж байсан. Тэгвэл Дундговь аймгийн нутаг дэвсгэрт мөн салхины эрч ширүүссэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.