Сүүлийн 24 цагт 1998 тохиолдол нэмэгдэж, 7 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.07.06, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 9517 хүнд шинжилгээ хийхэд 1998 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 130.452 болж байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 7 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 646 болж байна.Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 1139 (Нийт 98.453)
- Орон нутагт - 859 (Нийт 31.158)
Насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насныхан хамгийн их буюу 515 хүн өнгөрсөн хоногт халдвар авчээ.
Харин хүүхдүүдийн хувьд:
- 0-4 настай-83,
- 5-9 настай-125
- 10-14 настай- 145
- 15-17 настай- 65
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.