Канад вакцинжуулалтын үзүүлэлтээрээ АНУ-ыг гүйцжээ

Канад вакцинжуулалтын үзүүлэлтээрээ АНУ-ыг гүйцжээ

Канад коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоон үзүүлэлтээрээ АНУ-ыг гүйцсэнийг хоёр орны Засгийн газрын статистик мэдээлэл харууллаа.

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар, Канадын 18 286 671 иргэн буюу хүн амын 48.65 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол Америкийн 160 686 378 иргэн /48.4 хувь/ вакцины тунг бүрэн хийлгэжээ.

Канад улс ирэх наймдугаар сарын дунд үеэс эхлэн АНУ-ын вакцинд бүрэн хамрагдсан иргэд болон байнгын оршин суугчдад улс орноороо аялахыг зөвшөөрч магадгүй гэж Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм.

Тэрбээр ийнхүү үг хэлэх үеэрээ, Канадад вакцинжуулалт одоогийн хурдаараа үргэлжилбэл есдүгээр сарын эхэн үеэс бүх улс орны вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх боломжтой болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Сануулан дурдахад, АНУ, Канад коронавирусний цар тахал дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сараас харилцан хилээ хаахаар тохиролцсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.