Ши Жиньпин “Их 20”-ийн бүлгийн шуурхай хуралд оролцоно

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлыг хэлэлцэх “Их 20”-ийн бүлгийн шуурхай хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
Видео хэлбэрээр зохион байгуулах "Их 20"-ийн удирдагчдын шуурхай хурлын үеэр дэлхийн эдийн засагт коронавирусний цар тахал хэрхэн нөлөөлж байгаа талаар, мөн халдварын тархалттай тэмцэхэд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах асуудлыг хэлэлцэнэ. Энэ жил “Их 20”-ийн бүлгийг Саудын Араб даргалж байгаа бөгөөд уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалт тус улсад 11 дүгээр сард болно.
Гуравдугаар сарын 26-нд болох шуурхай хуралд мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.