14-36 долоо хоногтой жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг вакцин тариулахыг уриалж байна
Ковид-19" халдварын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмжийг хүргэе.
"Ковид-19" цар тахлын үед 14-36 долоо хоногтой жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай.
"Ковид-19" халдварын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй тул эдгээр сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлээрэй.
- Гараа тогтмол угаах
- Хүн хоорондын зай барих 1.5-2 метр
- Амны хаалт зүүх
- Ханиалгаж, найтаахдаа ам хамраа таглах
- Нүд, ам, хамартаа хүрэхээс зайлсхийх
- Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
- Цонхоо тогтмол онгойлгохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.