Б.Цэрэнтогтох: Анхны ялалтаа авч чадсандаа бид маш баяртай байна

Б.Цэрэнтогтох: Анхны ялалтаа авч чадсандаа бид маш баяртай байна

Манай улсаас анх удаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцож байгаа. Өнөөдөр өглөө явагдсан эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчин Гарси Фадваг 4:1 ялж, Токиогийн олимпын нэгэн түүхийг бүтээлээ.

Энэ нь Токиогийн олимпод оролцох Монголын багийн анхны ялалт байсан төдийгүй шширээний теннисний олимп дахь анхны хожил байсан юм.

Ширээний теннисний шигшээ багийн дасгалжуулагч Б.ЦЭРЭНТОГТОХ сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ анхны тоглолтдоо яллаа. Манай тамирчин олимпод оролцож байгаа тамирчдаас хамгийн чансаа бага нь буюу 510-т бичигддэг. Сая тоглосон өрсөлдөгч Тунисийн тамирчин Гарси Фадва бол чансаа нь 208-д эрэмблэгддэг тамирчин. Эхний үед туршилтын тоглолт явагдсан. Хоёрдугаар хэсгээс манай тамирчин аль болох эргүүлэгтэй тоглож, эсрэг тамирчнаа сандаргаж чадлаа. Анх олимпод орлоо, анхны ялалтаа авч чадсандаа бид маш баяртай байна” гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.