БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн

БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн

Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалтын талаар яриа хэлэлцээ өрнүүлж байна гэх мэдээллийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Иний ажлын албанаас өнөөдөр үгүйсгэлээ.

“Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийг эрэлхийлж байна” гэж “Reuters” агентлаг Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн юм. Мөн тэдгээр эх сурвалжийн нэг нь, “COVID-19” цар тахал дэгдээд байгаатай холбогдуулан цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулж магадгүй хэмээн мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Кён Мигийн гаргасан товч мэдэгдэлд, “Гадаадын хэвлэлүүдэд буруу ташаа мэдээлэл гарч байна. Талууд дээд хэмжээний уулзалттай холбоотой ямар нэгэн яриа хэлэлцээ өрнүүлээгүй байна” хэмээн дурджээ. Мөн тэрбээр, “Yonhap” мэдээллийн агентлагтай холбогдож, Хөх ордны өмнөх өдрийн байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг мэдэгдсэн байна. .

Мягмар гарагт БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн юм. Хөх ордны мэдээлснээр, Мүн, Ким нар дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн удаа хувийн захидал солилцож, 13 сарын өмнө Пёньяны хаасан харилцаа холбооны шугамуудыг нээхээр тохиролцсон ажээ.

Удирдагчдын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой эсэх талаарх асуултад БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба, “Одоогийн байдлаар биечилсэн болон цахим хэлэлцээний аль алийг нь өрнүүлээгүй байна” гэж хариулжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1278 хүн илэрчээ... 2021-07-20

БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ. 2021-07-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1784 хүн илэрчээ... 2021-07-21

БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа 2021-07-23

БНСУ-ын ЁНАП агентлагийн гүйцэтгэх захирал Чо Сун Бүг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв. 2021-07-24

БНСУ, БНАСАУ шууд холбоо тогтоох шугамаа эргэн сэргээсэн 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв. 2021-07-29

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29

БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа. 2021-07-29

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна 2021-07-31