Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

УИХ-ын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх>>>

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 54 дүгээр захирамжаар байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сургууль, цэцэрлэгийг бүрэн халдваргүйжүүлж хичээл сургалтыг эхлүүлнэ 2021-08-06

Ажлын хэсгийн гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа 2021-08-06

Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө 2021-08-06

3х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аваргын тэмцээн Улаанбаатар хотноо болно 2021-08-06

Банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлэв 2021-08-06

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021-08-06

Монгол Улсын начин Б.Сэр-Одын бор морь төвийн бүст түрүүллээ 2021-08-06

Зүүн бүсийн уралдаанд тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлж, улсын алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн морьд дарааллаараа айрагдав 2021-08-06

Шинжилгээгээр коронавируст халдварын 1246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-06

“Токио-2020” олимпид оролцсон баг, тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ 2021-08-06

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ. 2021-08-06