БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 он гэхэд бүх гар утасны бүтээгдэхүүндээ  дахин боловсруулсан материал ашиглана

БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 он гэхэд бүх гар утасны бүтээгдэхүүндээ  дахин боловсруулсан материал ашиглана

БНСУ-ын “Samsung Electronics” компани байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөө хамгийн бага хэмжээнд хүргэн бууруулах зорилтынхоо хүрээнд 2025 он гэхэд бүх гар утасны бүтээгдэхүүндээ  дахин боловсруулсан материал ашиглана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

“Samsung” гар утасны бизнесийнхээ “Galaxy” эх дэлхийнхээ төлөө хэмээх зорилтыг лхагва гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааныхаа үеэр олон нийтэд танилцуулжээ. Тус компани энэхүү үйл ажиллагаагаар шинэ загварын эвхэгддэг гар утаснуудаа мөн дэлгэн үзүүлсэн юм.

Ийнхүү “Samsung” өөрсдийн дэвшүүлсэн тогтвортой байдлын зорилтууддаа хүрэхийн тулд 2025 он гэхэд гар утасны шинэ бүтээгдэхүүнүүддээ дан дахин боловсруулсан материал ашиглаж, савлагаанд нь хуванцар материал ашиглахаас татгалзах ажээ.

“Бид бүтээгдэхүүнүүдээ шинэ, дэвшилтэт эко материалаар үйлдвэрлэхэд хөрөнгө оруулна” гэж тус компани мэдэгджээ.

Мөн лхагва гарагт зохион байгуулсан “Unpacked” цахим үйл ажиллагааны үеэр “LTE”, “5G” сүлжээ дэмждэг “Galaxy Z Fold3”, “Galaxy Z Flip3” эвхэгддэг гар утаснуудыг танилцуулжээ.

“Samsung” эвхэгддэг ухаалаг гар утаснуудынхаа хэрэглээг дэлгэрүүлэхийг эрмэлзэж буйтай холбоотойгоор шинэ загваруудаа өмнөх загваруудтайгаа харьцуулахад хямд үнээр худалдаалах ажээ.   

Тодруулбал, “5G” сүлжээ дэмждэг “Z Fold3”-ыг 1799 ам.доллароор худалдаанд гаргаж буй нь өнгөрсөн оны “Z Fold2 5G”-гийн анхны үнээс 200 ам.доллароор хямд юм.

Мөн “Z Flip3 5G” нь 999 ам.долларын үнэтэй байгаа нь “Z Flip 5G”-гээс харьцангуй хямд байна. Эвхэгддэг шинэ гар утаснуудыг сонгогдсон зах зээлүүдэд наймдугаар сарын 27-ноос албан ёсоор худалдаална. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.