Зургаан настнуудын бүртгэл үргэлжилж байна

Зургаан настнуудын бүртгэл үргэлжилж байна

БШУЯ-наас 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 38.842 хүүхэд нэгдүгээр ангид элсэх судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гарган, бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд бүртгүүлдэг байсан бол энэ жилийн тухайд харьяа дүүргийн боловсролын байгууллагын ажилтнууд 6 настнуудын мэдээллийг улсын бүртгэлээс татан авч, хамран сургах тойргийн дагуу сургуулиудад хуваарилна. Харин эцэг, эхчүүд наймдугаар сарын 16-25-ны хооронд www.parent.edu.mn вэбсайтад хандан, бүртгэлийг баталгаажуулснаар тухайн сургууль элсэгчдийн анги, бүлгийг хуваарилах юм. 
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.