Хөвсгөл аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
![Хөвсгөл аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.](http://olnodo.com/media/post/2021-08/iq7v7F1dc7EJBR7zPWrCSJ8fcWS3juRXizFcK1dY.jpeg)
Хөвсгөл аймагт өнөө өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 23-ны 04:37:01 цагт тус аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хойд зүгт 74 км зайнд болжээ.
Энэхүү хөдлөлт нь 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт болсон магнитуд 6.5-тай газар хөдлөлтийн давталт хөдлөлт юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.