Улсын дугааруудыг 1,7 тэрбум төгрөгөөр худалдаалжээ

Улсын дугааруудыг 1,7 тэрбум төгрөгөөр худалдаалжээ

Автомашины улсын бүртгэлийн сонирхол татахуйц дугаарыг үнэ хаялцуулж худалдан борлуулах болсон билээ. 

Нийт гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж  Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлсэн байна.

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn бөгөөд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж оролцдог аж.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч ялагч болж, худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг байна. 

Сонирхуулахад 0001 УАР улсын дугаар 427 сая төгрөгт хүрч байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.