ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
![ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй](http://olnodo.com/media/post/2021-08/3jb1WefX4etWVaUNbagEqZR0W8XlbTee1j3LXSD3.jpeg)
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.08.24, Мягмар гараг
- Билгийн тооллын: 17
- Үс засуулвал: Өнгө зүс доройтно
- Наран ургах, шингэх: 05.59-19.50
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
- Суудал: Ус
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.