БНСУ, АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын талаар хэлэлцжээ
БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ли Ин Ён БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Кимтэй уулзаж, Пёньянтай зогсонги байдалд ороод буй хэлэлцээгээ сэргээх чиглэлд уялдаа холбоотой ажиллах талаар хэлэлцжээ.
Ли Ин Ёны ажлын албанаас мэдээлснээр, уулзалтын үеэр талууд өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, БНАСАУ-тай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа хэрхэн ойрын хугацаанд үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн байна.
Үндэстнээ нэгтгэх яамны сайд хэлэлцээг сэргээх чиглэлд гаргаж буй холбоотнуудын хүчин чармайлт амжилттай болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, хойгийн нөхцөл байдлыг тогтвортойгоор зохицуулах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
Үүний хариуд Сун Ким, БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг дипломат ажиллагаа, яриа хэлэлцээгээр зохицуулахын тулд хоёр тал нягт харилцаагаа хадгалах хэрэгтэйг онцлоод, АНУ БНАСАУ-д огт дайсагнаагүй гэдгийг хэлсэн байна.
БНАСАУ-ын тал БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эрс шүүмжилж, “аюулгүй байдлын ноцтой хямралын” талаар анхааруулсны дараа Солонгос хоорондын харилцаа муудаад буй энэ үед Сун Ким БНСУ-д айлчилж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.