С.Энхболд: Иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

С.Энхболд: Иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, нийт хүн амын эрт илрүүлэг, үзлэг оношилгоог 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчимжүүлэх танилцуулга хийсэн тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. 

2018 оноос Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 18-аас дээш насны иргэдийг хувийн болон төрийн эмнэлгээр 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багц гаргасан. Харамсалтай нь 2020 оны статистик мэдээгээр, 18-аас дээш насны буюу хоёр сая 67 мянган иргэний 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа заавал үзлэгт хамруулдаг байх ажлыг эрчимжүүлэхээр ажлын баг гаргаад байгаа юм. Ингэхдээ, насны багцад оношилгоо, шинжилгээний нэр төрлийг нэмж, ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн тогтолцоо, дэд бүтэц, тоног төхөөрөмж, боловсон хүчинг чадавхжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйг Эрүүл мэндийн сайд онцоллоо. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс орон даяар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажилд насанд хүрсэн бүх иргэнээ хамруулдаг байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. 

Манай улсын хүн амын тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэний эмгэг, бэлгийн замын халдварт өвчин, зүрх судас, гэмтэл, хорлого болон гадны бусад шалтгаан багтаж байна. Нас баралтын хувьд, зүрх судас, гэмтэл, хорлого, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтэний өвчлөл тэргүүлэх шалтгаан болж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТЦА: Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино 2021-08-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. 2021-08-25

Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа 2021-08-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо 2021-08-25

С.Энхболд: 60-аас дээш насны иргэдэд вакцины нэмэлт тун хийхээр төлөвлөсөн 2021-08-25

С.Энхболд: Иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 2021-08-25

КОВИД-19: ХӨСҮТ-ийн лаборатори маргааш ажиллахгүй 2021-08-25

"Чингис хаан" ОУНОБ-аас бусад боомтоор гарах хөдөлгөөн XII сарын 31 хүртэл ХААЛТТАЙ 2021-08-25

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна 2021-08-25

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна 2021-08-25

Монгол Улс, АНУ-ын Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцов 2021-08-25