Соёлын их сургуулиас бусад их, дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ
![Соёлын их сургуулиас бусад их, дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-08/vzued6afK7qE6O3MtuKjCcyQM6ptdvNfjkdm0lPr.jpeg)
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Соёлын сургуулийн нэг хичээлийн кредит хамгийн хямд байдаг юм байна. Тиймээс энэ сургуулийн нэг кредит 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Харин бусад их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэлээ.
Цар тахалтай үеийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас нэгдүгээр курсын оюутнууд есдүгээр сарын 13-наас танимаар хичээллэнэ. Харин хоёрдугаар курсээс дээш ангийн оюутнууд есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэж байгаад 13-наас танхимаар хичээллэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.