Коронавирусний түргэн оношлуурын худалдаалах бөөний болон жижиглэнгийн дээд үнийг тогтоосон байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас зах зээлд борлуулж буй “КОВИД-19” халдварыг илрүүлэх түрглсэн оношлууруудад баримтын болон лабораторийн нэгдсэн үнэлгээ хийжээ.
Улмаар 8 үйлдвэрлэгчийн оношлуурыг чанарын шаардлага хангасан, мэдрэг чанар өндөртэй хэмээн үзэж, Хүний эмийн зөвлөлөөс албан ёсоор хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн ЭЭХХЗГ-аас импортлогч эм ханган нийлүүлэх байгууллагуудтай санамж бичиг байгуулж, худалдаалах бөөний болон жижиглэнгийн дээд үнийг тогтоосон байна.
“КОВИД-19”-ийн оношлуур нь зах зээлд тогтоосон үнээс өндөр байвал иргэд ЭЭХХЗГ-т мэдэгдэх боломжтой юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.