БНСУ-д зорчих виз олгох журам

БНСУ-д зорчих виз олгох журам

1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • 1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
  • 2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох
  • 3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
    • – KVAC (Виз мэдүүлгийн төв) болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж авах болно.
      Виз мэдүүлгийн төв: 55000 төгрөг
      Төлөөлөн гүйцэтгэх байгууллага: 55000 + 9000 төгрөг
    • - Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
    • - Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэнэ үү.

Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулгa.   

A. Passport Express International

- Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

- Утасны дугаар : (976)7777-0152

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

- Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Sky Plaza 1-р давхар

- Утасны дугаар : (976) 7012-4909

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

C. Hang-Mong Law

- Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот

- Утасны дугаар : (976) 9800-3005,3007

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

D. Chinggis Global

- Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

- Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

E. Mongol Namshin

- Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

- Утасны дугаар : (976) 7014-3332

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

F. GH&F

- Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

- Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

G. Mongol News

- Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

- Утасны дугаар : (976)11-31-8988

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

H. TECKM

- Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

- Утасны дугаар : (976)7015-8288

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

I. Bambai Security Service(‘18.7.27~)

- Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

- Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

J. Dido(‘18.7.27~)

- Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

- Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

- Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар

- Утасны дугаар : 7766-8888

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30

- Вэб хуудас : www.visaforkorea.mn

​Шинэ корона вирус халдвартай холбоотой цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул урьдчилан утсаар холбогдсоны дараа очно уу?

2. Виз мэдүүлэх журмын танилцуулга

(1-р шат) : Визний анкетыг бөглөх

Анкетын загварыг Элчин сайдын яамны цахим хуудас болох ( http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/list.do ) мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой.  
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Хэрэв : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ын хамт Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Виз мэдүүлгийнд төвд мэдүүлнэ.

(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангилалын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ.

※ Анхаарах зүйл: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос хэлрүү хөрвүүлсэн байх.

Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-р шат) : Бүртгэлийн хураамж

Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

※ Виз шалгах хураамж

  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
  • - Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-р шат) : Виз мэдүүлэх (Виз мэдүүлгийн төв, Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)

(5-р шат) : Ярилцлага

  • · Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
  • · Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ
  • · Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох

  • · Виз олгох хугацааны хувьд энгийн виз ажлын 10 хоног, гэрлэлтийн виз 1 сар шаардагдана
  • · Виз олгогдсон тохиолдолд цахим виз олгогдох бөгөөд гадаад паспорт тодорхойлолтын хамт виз мэдүүлэгчид олгоно
  • · Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгоно.
  • - Виз олгохоос татгалзсан тохиолдолд утсаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй бөгөөд онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацааг 6 сараар хязгаарлах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.