Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа

Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа

Дэлхийн Монголчуудын холбоо нь  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат ирүүлснийг хүлээлгэн өглөө. Тус холбоо нь дэлхийн өнцөг бүрт ажиллаж амьдарч байгаа  монгол үндэстнүүдийн  эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорилгоор монгол үндэстнүүд  хамтран байгуулжээ.  Монгол улсад коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас дэлхий дахинд тархан суугаа Монгол үндэстнүүд нэгдэн “Монголын төлөө” хандивын аян өрнүүлжээ. 

 “Цар тахлын үед эмнэлгүүдэд хүний амь насыг авран хамгаалахад  нэн шаардлагатай зүйлийн нэг болох амьсгалын аппаратыг  гурван аймагт амьсгалын аппарат хүлээлгэн өгч байгаагийн нэг нь хамгийн их хүн амтай, халдварын тоо өндөр байгаа Хөвсгөл аймаг юм байна.  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 14 амьсгалын аппараттай ч халдвар өдөр бүр 100-аас дээш бүртгэгдэж байгаа  зарим үед хүрэлцэхгүй тохиолдол байдаг. Хамгийн хэрэгтэй зүйлийг илгээсэн  Дэлхийн монголчуудын холбоонд нийт  Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал хэлж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-ын Сочи хотын Хурлын гишүүн Игорь Амаревич Селезнёв Монгол Улсын Соёлын элч боллоо 2021-09-03

Элчин сайд О.Оч Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын даргатай уулзав 2021-09-03

Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна 2021-09-03

Г.Дашдаваа: Хүүхдийг халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлага чухал нөлөөтэй 2021-09-03

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-09-03

Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа 2021-09-03

Баян-Өлгий аймагт бензиний үнэ 9 сарын 1-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдээд байна 2021-09-03

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа 2021-09-03

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 2021-09-03

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03