Б.Бат-Эрдэнэ аваргын дээл дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүрчээ

“Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ. Тэрбээр энэ талаар өөрийн сошиал хуудастаа мэдээлэл оруулжээ.
"Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.0 ( гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг өнөөдөр Соёлын яаман дээр гардуулан өглөө" гэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.