Ч.Ундрам: Aгаарын тээврийн компаниа зөвшөөрвөл УБ Сөүлийн чиглэлийн нислэг хэвийн үйлдэх боломжтой болно.

Оройн мэнд хүргэе. Дөнгөж түрүүхэн БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны 1-нарийн бичгийн дарга утсаар ярьж маш баяртай мэдээ дуулгалаа.
Өнгөрсөн долоо хоногт Солонгост суралцах хүсэлтэй мөн Topik-шалгалтад бэлдэж буй оюутан залуусаас маш их хүсэлт ирсний дагуу миний бие БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдтай уулзаж Солонгос Улсын Их сургуульд өндөр шалгуур давж тэнцсэн боловч Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 9 сарын 9-ний өдөр хүртэл хойшилсонтой холбогдуулан тогтсон хугацаандаа Солонгос улсад очиж чадахгүй улмаас элсэлтээ цуцлуулах хэмжээнд хүрээд буй оюутан залуусыг анхааралдаа авч шуурхай арга хэмжээ авахыг хүссэн билээ.
Уг хүсэлтийг маань И Ёон Хун элчин сайд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон хорио цээрийн албанд хүсэлт гаргаж 09 сарын 10 ~09 сарын 14 хүртэл УБ-Сөүлрүү чиглэсэн онгоцыг хойшлуулах төлөвлөгөөтэй байсанг
9 сарын 10-с эхлэн нислэг хүлээн авахаар зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжтой болсонг мэдэгдлээ. Өнөөдрөөс эхлэн Монголын агаарын тээврийн компаниас зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бөгөөд хэрэв зөвшөөрвөл 9 сарын 10 с эхлэн УБ Сөүлийн чиглэлийн нислэг хэвийн үйлдлэхээр болох юм.
Мөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-ыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүссэн бөгөөд 10 сард ямар нэгэн байдлаар хойшлогдохгүй тогтсон хугацаандаа зохион байгуулна хэмээн баярт мэдээг сонслоо.
Хүсэлтийг маань хүлээн авч эерэгээр шийдвэрлэж өгч буй БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун болон бусад албаны хүмүүст оюутан залуус болон Монгол иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хөгжингүй оронд илүү их зүйлийг мэдэж авахаар Солонгос улсруу суралцах хүсэл тэмүүлэлдээ хөтлөн явж буй оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. Хойшдоо та бүхнийхээ төлөө хуулийн хүрээнд дуу хоолой болж ажиллах болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.