Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын мэдээллийг ил тод болгох заалтыг хуульд тусгахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын мэдээллийг ил тод болгох заалтыг хуульд тусгахыг үүрэг болгов

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцуулав. 

Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудалттай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” хэмээв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ.

Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа, “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон” хэмээв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа.

Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүйг тэрбээр тодотгоод, төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2021-09-03

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даахаар судалж байна 2021-09-04

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 2021-09-08

Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна 2021-09-09

ОХУ-ын Онцгой байдлын сайд бэлтгэл сургуулилалтын үеэр хүний амь аврах гэж байгаад амиа алджээ 2021-09-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын мэдээллийг ил тод болгох заалтыг хуульд тусгахыг үүрэг болгов 2021-09-09

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2021-09-10

Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв 2021-09-10

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “LEAD MONGOLIA” арга хэмжээнд үг хэлэв 2021-09-11

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт 2021-09-13

Н.Алтанхуяг: 1000 гаруй хүн нас барчихсан, үр дүн нь илэрхий байгаа. 2021-09-13