Аврагчдын энерги зарцуулалтыг тооцох судалгаа хийлээ

Аврагчдын энерги зарцуулалтыг тооцох судалгаа хийлээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдын 24 цагийн турш үүрэг гүйцэтгэх үеийн энерги зарцуулалтыг хэмжих туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны хүрээнд алба хаагчдын биеийн үзүүлэлтүүд, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлгөөний идэвх, өдөрт хэрэглэдэг хоол хүнсний илчлэг зэргийг судлан тооцсноор нэг өдөрт зарцуулах энергийн зарцуулалтыг тодорхойлох юм.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг тогтоох бөгөөд цаашлаад гамшгийн үед алба хаагчдын бусад хангамжийн норм, нормативийг тогтоох үндэслэл болох  чухал ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.