Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Э.Цэндбаатарт 50 сая төгрөг олгоно

Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Э.Цэндбаатарт 50 сая төгрөг олгоно

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан шалтгаанаар шигшээ багаас хасах шийдвэр гарсан. Мөн удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйгээр тогтоод байв.

Гэвч үүнийг нь БНХАУ-ын Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бизнесменүүд эсэргүйцэж, уг тамирчинг дээрх тэмцээнд “илгээхийг” МБХ-ноос шаардаад байлаа. Мөн Д.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 сая төгрөг олгохоо амласан. Тэгвэл тэдний үргэлжлэл болж, “Алтай” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ ч мөнгөн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Тодруулбал тэрбээр “Энэ хүүг бид дэмжинэ. Алддаггүй хүн байдаггүй юм. Дэлхийн аваргын зардалд 10 сая. Байр авахад нь 40 сая төгрөгний асуудлыг “Алтай” групп шийднэ. Монгол хүү Монголоороо бахархах цаг энүүхэнд шүү. Дэлхийн аварга болоод ирээрэй хүү минь” гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.