Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулан бариандаа орлоо
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд буюу Сэлэнгэ аймаг хүртэл мянга гаруй км-ийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт мянга гаруй километр замыг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр бариандаа орохоор тооцсон билээ.
Тэгвэл Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр буюу 48 дахь өдрөө нийт 1047 км замыг туулан бариандаа орлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.